ЭРХИЙ МЭРГЭН
ЦЭЦЭРЛЭГИЙН ТАНИЛЦУУЛГА

Эрхий мэргэн хүүхдийн цэцэрлэг нь 2016 онд үүсгэн байгуулагдсан бөгөөд 2-6 хүртэлх насны хүүхдэд сургуулийн өмнөх боловсрол олгох зорилготой боловсрол сургалтын байгууллага билээ. Нийт 372 хүүхдийн хүчин чадалтай бөгөөд 2 салбартайгаар үйл ажиллагаагаа явуулж байна.

Хүүхдийг үглэж биш Үлгэрлэж хүмүүжүүлнэ” уриатай манай цэцэрлэгийн хамт олон хүүхдийн хөгжлийн талаарх олон талт судалгаа, төрөл бүрийн уралдаан тэмцээнд идэвхи санаачилгатай оролцог ЗАЛУУ, ШИЛДЭГ хамт олон билээ.

Цэцэрлэгийн зориулалттай баригдсан өөрийн байртай ба ашиглалттай дээвэр, саруулхан анги танхим, мэргэжлийн удирлага, мэргэшсэн боловсон хүчнээр багаа бүрдүүлсэн төдийгүй хоёр эмчтэйгээр үйл ажиллагаагаа явуулж байна.
Өөрсдийн гараар үйлдвэрлэж, боловсруулсан эрүүл, амттай, шинэхэн, шимтэй хоол хүнсээр өдөрт 5 удаа үйлчилж, хүүхдийн хоолны технологи, норм стандартыг нарийн мөрдөн ажиллаж ирсэн тогооч нарын багтай юм.
Сургалтын хөтөлбөрийн дагуу үндсэн 6 төрлийн хичээл, үйл ажиллагаа зохион байгуулж байгаагаас гадна нэмэлтээр спорт өрөлт, англи хэл, шатар, бүжгийн дугуйлан хичээллүүлж байна. Мөн 4-5 настай хүүхдүүдийг сургуульд бэлтгэх зорилготой тусгай хөтөлбөр, 2-3 настай хүүхдүүдийн асаргаа сувилгаанд түлхүү анхаарсан бие даасан хөтөлбөрүүдийг тус тус хэрэгжүүлж байна.
Хүнсний болон хангамжийн бараа материалын худалдан авалтыг дотоодын аж ахуй нэгж байгууллагуудын шилдэгүүдээс сонгон хамтран ажиллаж байна.

ЭРХИЙ МЭРГЭН
ЦЭЦЭРЛЭГИЙН САЛБАР БАЙРШИЛ

Салбар 1

Хүннү 2222 хороололд байрлах ба 259 хүүхдийн хүчин чадалтай 8 бүлэгтэй
Утас: 77004548

Салбар 2

Наадам центрын 2 давхарт байрлах ба 113 хүүхдийн хүчин чадалтай 4 бүлэгтэйгээр тус тус ажиллаж байна.
Утас: 77094548